Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 22-ноос хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ сарын 22-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин сумын нутгаар 38 см, Хяргас сумын нутгаар 34 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27-28 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25-26 см, бусад нутгаар 0-23 см цасан бүрхүүл тогтжээ.

Салхи 18, 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 11 аймгийн 41 суманд “цагаан зуд”-ын нөхцөл байдал үүсээд байгаа юм.

ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ
ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд