АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг тодруулах хоёр дахь санал хураалт өндөрлөж, тус холбооны тэргүүнээр Б.Ган-Очир төлөөлөгчдийн олонхийн санал авч сонгогджээ.
Б.Ган-Очир гэж хэн бэ?
Тэрбээр, Ардчилсан намын залуучууд дундаа 40 дөхөж яваа төлөөллийн нэг юм. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан түүний хувьд нам дотроо дарга, Генсекээс бусад алба хашсан хашир хууччуулын нэг аж. Харин энэ удаад Ардчилсан Залуучуудын холбоонд хүч үзэж, ялалт байгуулаад байна.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр Женко талд идэвхтэй дуу хоолой болж ирсэн. Тиймдээ ч Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид түүнийг МоАХ талаас буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүтгүүлсэн гэдгийг намынхан нь ярьж буй.