Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.
Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.
“Цэргийн гавьяаны одон”-гоор НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарг, дэд хурандаа Б. Баттулга, Үндэсний аврах бригадын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэбилэг нарын 4 алба хаагч,
“Алтан гадас одон”-гоор Давтан сургалт, сэргээн заслын төв-103 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Аравнайсүрэн,
“Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга-ерөнхий инженер, хошууч Ч.Лхамжав, НОБГ-ын Аврах анги-105-ын мэргэжилтэн, дэслэгч С.Алтангэрэл, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганбаяр нарын 37 алба хаагч,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Үндэсний аврах бригадын үйлчлэгч Ч.Ариунзул, Давтан сургалт, сэргээн заслын төвийн хоолны технологич дэслэгч Н.Галсан, мөн төвийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Лхагвасүрэн, мөн төвийн сургалтын мэргэжилтэн, ахлах дэслэгч О. Оюунбилэг нарын 9 алба хаагч,
“Шударга журам медаль”-иар НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржав, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г. Сайнбаяр, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Гантөмөр, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Нямбадрах, Төрийн ордны гамшгаас хамгаалах тасгийн гал сөнөөгч, ахлах ахлагч Я. Мэндбаяр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо, “Хос бэрс” компаний кранист С.Лхагвасүрэн, Б.Ууганбаяр нарыг тус тус шагнасан юм.