Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААН Банк “Цөмөөхэй” балетыг багачуудад үнэ төлбөргүй толилууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Шинэ жилийн баярыг дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. УДБЭТ болон “Монголын балетын хөгжил сан”-ийн хамт олон Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Цөмөөхэй” буюу “Щелкунчик” бүжгэн жүжгийг шинэчилсэн найруулгаар зургаа дахь жилдээ олны хүртээл болгож байна.

Дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилээр тоглогддог цорын ганц балет “Цөмөөхэй” сонгодог бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулахад ХААН Банк хувь нэмрээ оруулж, ерөнхий ивээн тэтгэгчээр жил бүр хамтран ажиллаж ирснийг та бүхэн мэдэх байх. Энэ  жилийн хувьд нэг онцлог нь 2019 оны 12-р сарын 27-ны өдрийн тоглолтыг бүхэлд нь “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн багачууд болон нийслэлийн зарим асрамжийн төвд хүмүүжиж буй нийт 400 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлж, тэдэнд аз жаргал, инээд баясал дүүрэн мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээлцлээ.

Урлагийн дотроос хамгийн охь, дээж нь сонгодог урлаг хэмээн үздэг. Тэр ч утгаараа ард иргэдийг соён гэгээрүүлэх, сэтгэлийн цэнгэл таашаал өгөхөд сонгодог урлаг чухал нөлөөтэй.  Иймд “Монголын балетын хөгжил сан”-гаас уламжлал болгон толилуулж буй “Цөмөөхэй” балет нь хүүхэд залуучуудад сонгодог урлагийг ойлгон, гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэхэд ихээхэн тус нэмэр болно хэмээн үздэг.

Алба хаагчид цол нэмлээ
Алба хаагчид цол нэмлээ
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц