Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим шилжилтийг хурдасгаж, хууль хоорондын давхардлыг арилгах 120 хуулийн төсөл батлагдахад бэлэн боллоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 25 секунд

Засгийн газраас өргөн барьсан цахим шилжилтийг хурдасгах, хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зургаан сарын турш зүйл, заалт бүр дээр ажиллаж өнөөдөр УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлахад бэлэн боллоо.

Энэ намрын чуулганы хамгийн олон хуульд өөрчлөлт оруулж байгаа энэхүү ажлыг УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар хариуцаж, хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилласан байна.

УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар хэлэхдээ,

“Инновац, мэдээллийн технологийн ололт дэвшлийг нийгэм эдийн засгийн бүх харилцаанд ашиглах, үндэсний цахим шилжилтийг цоо шинэ түвшинд хүргэх өргөн хүрээг хамарсан хууль эрхзүйн орчин ийнхүү бүрдэж байна. Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудтай нийцүүлэн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

-Төрийн болон бусад нийгэм, эдийн засгийн үйл ажилллагаанд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг амилууллаа.

-Төр өөрт байгаа мэдээллийг нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг зогсоож, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигыг тасалж, түгжрэл, төвлөрлийн эсрэг бодит шийдэл болж байна.

-Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх зэрэг хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүрэн цахимжиж, Монгол Улсын иргэн дэлхийн хаана ч байсан эх орондоо бизнес эрхэлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулж чадахаар боллоо.

-Банкны цахим үйлчилгээ, төлбөр тооцооны систем, ялангуяа финтекийн хөгжилд шинэ үе нээгдэж байна гэх мэт олон давуу талыг дурьдмаар байна.

Өнгөрсөн хаврын чуулганаас хойш хагас жил гаруйн хугацаанд олон хуулийн зүйл, заалт бүр дээр ачаалалтай ажиллаж, амжилт гаргасан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье” гэсэн юм.

Соёлын дэд сайд М.Батбаяр элчин сайдын яаманд ажиллалаа
Соёлын дэд сайд М.Батбаяр элчин сайдын яаманд ажиллалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.