Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алба хаагчид цол нэмлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад цол олголоо.

Дэд хурандаа цолоор,  ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгор, Гал түймэртэй тэмцэх газрын Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн дарга, хошууч Ч.Отгонтөгс, НОБГ-ын Төрийн ордон болон тусгай обьектуудыг гамшгаас хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, хошууч Д.Одонбаяр, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, хошууч Т.Батжаргал

Хошууч  цолоор,  “Аврагч” биеийн тамир, техник-спорт хорооны нягтлан бодогч, ахмад Д. Мөнхцэцэг,

Ахмад цолоор, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш. Анхтуяа, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер-гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Цэрэндэндэв нарын 5 алба хаагч

Ахлах дэслэгч цолоор, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн удирдлага зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Сайнзул нарын 2 алба хаагч, Харин Онцгой байдлын офицерийн бүрэлдэхүүнд оруулж

Дэслэгч цолоор, НОБГ-ын Аврах анги-105-ын бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар,мөн ангийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Т.Түвшинбаатар,Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврах бүлгийн дарга, ахлагч Б.Алтангэрэл нарын 13 алба хаагч

Дэд ахлагч цолоор, НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн нярав З.Мөнхцэцэг нарын 3 алба хаагчийг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“Түүхээ сөхвөл” номын нээлт Булган аймагт боллоо
“Түүхээ сөхвөл” номын нээлт Булган аймагт боллоо
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц