Өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулжээ. Намын дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор намын удирдлагын бүтэц өөрчлөгдөж, ИЗНН тэргүүн дэд даргатай болж, намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нараа сонгожээ.
Тухайлбал тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Батбаатар тэргүүн дэд даргаар сонгогдож, намын ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Батболд, Л.Ганхуяг Т.Чинбат З.Болдбаатар нар дэд даргаар тус тус сонгогдсон байна.
ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүд Монгол улсад ус агаар мэт үгүйлэгдэж буй шударга ёс, сөрөг хүчний үүргийг биелүүлж, тулгамдсан асуудлуудын хүрээнд бодлого шийдэл гаргаж, ажиллах шаардлагатай байгаа талаар зөвлөлдөж, ардчилал хүний эрх, шударга ёсны төлөө тууштай ажиллахаа Үндэсний хорооны хурлын үеэр санал нэгдэж тунхаглажээ.