Өнгөрсөн хоногт /2023.12.13/ баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-8.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Баянхонгорын Жинст 8.0 мм, Гов-Алтайн Цогт 3.5 мм, Архангайн Цэцэрлэг, Өвөрхангайн Хархорин, Бат-Өлзий, Төв аймгийн Алтанбулаг, Эрдэнэсант, Өндөрширээт, Дундговийн Дэлгэрхангай, Говьсүмэр болон Нийслэл хот орчмоор 3.0 мм, бусад нутгаар 0.0-2.9 мм цас орсон байна.
Өнөө шөнөдөө буюу 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.