Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ливаны ерөнхийлөгч засгийн газрынхаа огцрох хүсэлтийг зөвшөөрлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 41 секунд

Өнгөрөгч долоо хоногт тохиолдсон эмгэнэлт явдал болох Бейрут боомтын дэлбэрэлтийг тус улсын засгийн газрын буруутай үйл ажиллагаа хэмээн ард иргэд үзсэнээс үүдэн ерөнхий сайд Хассан Диаб огцрох хүсэлтээ ерөнхийлөгч Мишель Аунд гаргалаа.

Боомтын дэлбэрэлт болсноос хойш төд удалгүй Ливаны ард иргэд засгийн газрын эсрэг бослого гаргаж их хэмжээний хохирол учруулсан бөгөөд 728 хүн шархдаж 1 цагдаагийн амь эрсдээд байсан юм.

 

Ингэснээр ерөнхий сайд Хассан Диабын гаргасан хүсэлтийг ерөнхийлөгч Аун зөвшөөрсөн хэдий ч шинэ засгийн газрыг бүрэлдэх хүртэл Хассан Диабын засгийн газрыг зөвлөх байр сууринд үлдээсэн байна.


Ерөнхий Сайд асан Хассан Диабын мэдээлснээр “Энэ албан тушаалаасаа нэг алхам хойшилж ард иргэдтэйгээ хамтдаа энэ аюулын эсрэг тэмцэнэ. Тиймээс засгийн газрын хамт огцрох хүсэлтээ гаргаж байна. Бурхан Ливаныг хамгаалах болтугай, Бурхан Ливаныг хамгаалах болтугай, Бурхан Ливаныг хамгаалах болтугай.” гэжээ.

Дэлбэрэлтийн хор хөнөөлөөс үүдэн нас барсан болон бэртэл авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлсэн сүүлийн тоо баримтаар 200 хүн нас барж, 6000 гаруй хүн бэртээд байгаа юм. Мөн 15 тэрбум ам.долларын мөнгөн хохирол учирч 300,000 гаруй хүн орон гэргүй болсон ажээ.

Эх сурвалж: Al Jazeera

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2,6 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 6 жилээр хасжээ
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2,6 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 6 жилээр хасжээ
 
Хавдар судлалын үндэсний төв  МЭС ЗАСЛЫН РОБОТ “ЭМЧ“-тэй боллоо
Хавдар судлалын үндэсний төв МЭС ЗАСЛЫН РОБОТ “ЭМЧ“-тэй боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.