Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-өөс Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид наймдугаар сарын 10-ны өдөр нийт 504 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй.

Үүнд долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилтны шинжилгээ,

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн болон бусад тусгаарлагдах байранд ажиллаж байгаа 32 эмч, эмнэлгийн ажилчдад хийсэн шинжилгээ, эдгэрсний дараах сувилалд байгаа 33 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан тус тус 1 хүний шинжилгээнүүд багтаж байна." гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Ковид-19 халдварын 293 тохиолдол бүртгэгдсэний 263 нь эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсийн 44 нь сувилалд байгаа бол 26 хүн гэртээ байгаа аж. Харин 195 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
“Ланд 100” клубийнхэн зориуд хүмүүст анхааруулах гэж хадан дээр бичсэн гэв
“Ланд 100” клубийнхэн зориуд хүмүүст анхааруулах гэж хадан дээр бичсэн гэв
 
Б.Чойжилсүрэн: Эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болсон тохиолдолд нөхөх эх үүсвэргүй учраас сэргээгдэх эрчим  хүчийг сүлжээнд холбож чадахгүй байгаа
Б.Чойжилсүрэн: Эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болсон тохиолдолд нөхөх эх үүсвэргүй учраас сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд холбож чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.