УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт Булган аймагт энэ сарын 27-нд боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн амьдрал, залуус дүү нартаа сургамж болгох зорилгоор 2013 оноос өөрийн нийгмийн сүлжээн дэх хаягтаа “Түүхээ сөхвөл” цуврал тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Эдгээр дурсамж тэмдэглэлээ эмхэтгэн ном болгосныг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг редакторлосон байна. Номын редактор Г.Мөнхцэцэг энэхүү номыг 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном хэмээн дүгнэсэн юм.