Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Өндрөөс унасан цэргийн биеийн байдал хүнд хэвээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 09-ний өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг өндрөөс унаж бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тухайн цэргийн биеийн байдал ямар байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад, "Алба хаагчийн биеийн байдал хэвэндээ байна. Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Удирдлагын түвшинд болон тус ангийн зүгээс эмнэлгийн байгууллагатай байнга холбогдож, шаардлагатай тусламж, зохицуулалтыг хийж байна" гэв.

Сануулахад, Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа Д.Энхбадрах өчигдөр алба хаагчийн талаар мэдээлэл өгөхдөө түүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн юм.

Онлайн мөрийтэй тоглоом зохион байгуулж, 259 сая төгрөгийн ашиг олсон этгээдийн хэргийг прокурорт хүргүүлжээ
Онлайн мөрийтэй тоглоом зохион байгуулж, 259 сая төгрөгийн ашиг олсон этгээдийн хэргийг прокурорт хүргүүлжээ
 
Маргааш МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
Маргааш МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.