Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онлайн мөрийтэй тоглоом зохион байгуулж, 259 сая төгрөгийн ашиг олсон этгээдийн хэргийг прокурорт хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, интернэт орчинд “Pokerrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн “L” нэртэй клуб үүсгэн 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж 259.340.000 төгрөгийн ашиг олсон байна.

Тэгвэл эл хэрэгт иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

Ц.Туваан: Иргэд ШТС дээр 4-5 цаг дугаарлаж, аргагүйд өндөр үнэтэй АИ-95 авч байна
Ц.Туваан: Иргэд ШТС дээр 4-5 цаг дугаарлаж, аргагүйд өндөр үнэтэй АИ-95 авч байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.