Берлины нэгэн наран шарлагын газар зэрлэг гахай зөөврийн компьютертэй цүнхийг зуун зугтаж, цүнхний эзэн түүний араас нүцгэнээр хөөж байгаа зураг цахим орчинд тархан, германчуудыг хөгжөөжээ. Сонирхолтой нь, нүцгэн эр өөрөө энэ зургаа сошиалд тавихыг зөвшөөрсөн тул түүний зургийг дарсан хатагтай Лаундер зургийг нийтэлсэн байна. Лаундерийн хэлснээр:
Тус эрийг усанд орж байхад гахайнууд уутнаас пицца олж идээд, улмаар амттан хайн лаптоп бүхий цүнхийг зууж, зугтсан байна. Тэрээр өөрийнх нь цүнх гэдгийг мэдээд уснаас гарч ухаангүй араас нь хөөжээ.
Дараа нь, Лаундер түүнд нүцгэнээр гахай хөөж байгаа зургийг нь үзүүлэхэд ихэд баясан инээж, олон нийтийн сүлжээнд тавихыг зөвшөөрсөн аж. Харин дараа нь уг зураг зургийн эзнийг төдийгүй германчуудыг бүхэлд нь хөгжөөж чадсан байна.
Эх сурвалж: Independent