Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Манай улсын иргэд дотоодоосоо сэтгэцэд нөлөөт ургамал түүж, шалган нэвтрүүлэх товчоогоор оруулах гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор Chevrolet Cruze маркын тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Б. Д. нар Төв Аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн, Эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст шилжүүлсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ 

МХБ: “Талх чихэр” ХК-ийн цэвэр ашиг 8.9 хувиар өсч, 818.2 сая төгрөгт хүрчээ
МХБ: “Талх чихэр” ХК-ийн цэвэр ашиг 8.9 хувиар өсч, 818.2 сая төгрөгт хүрчээ
 
ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо