МУ-ын Засгийн Газраас “Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ыг хоёрдахь удаагаа зарласан билээ. Өмнө нь Сар шинийн баярыг тохиолдуулан зарласан бол энэ удаа Үндэсний их баяр наадамд зориулан уралдааныг явуулсан юм. Тэгвэл шилдэг бүтээлийн эзэд тодорчээ.
I. ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1. Сүхбаатар аймгийн BBS телевизийн “Ээмэг хонгор” нэвтрүүлэг
2. “Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийнЗалуучууд, уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” нэвтрүүлэг
3. “Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл” төрөлд Хөвсгөл аймгийн Сторм ФМ-105 “Амьд харилцаа” нэвтрүүлэг
II. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1. Гэр бүлийн радио 104.5-ын “Дүрэмгүй хонх” нэвтрүүлэг
2. Марчаахай ХХК-ийн “Монгол наадам” телевизийн нэвтрүүлэг
III. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1. Арга билиг 95.7 радиогийн “Адуучин хүүд тохиолдсон явдал” нэвтрүүлэг
2. Контент Хаус Монголиа ХХК-ийн “Эрдэнийн судар оршивой” телевизийн нэвтрүүлэг
IV. ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ БҮХИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗ
1. UBM радио 89.3
2. Монгол Эйч Ди ТВ телевиз тус тус шалгарлаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэсэн ба тэрээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой юм.
Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулна. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахалж байна.