Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэсэн авто машин унаж, дэлбэрсний улмаас 20 орчим хүн түлэгдсэн харамсалтай осол болсон. Уг осолд нэг гэр бүлийн долоон хүн өртөж, дөрвөн хүн нь нас барсан байна. Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан. Гэвч охин нь хоёр удаагийн хагалгааны шархыг дийлэлгүй нас баржээ. Улмаар охины шарилыг эх оронд нь авч ирэх асуудлаар ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-т хандсан байна.
О.Цэнгэлийн хувьд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, хоёр удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. Энэхүү гэр бүл урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсэж, хандивын аян өрнүүлж байна.
Данс эзэмшигчийн нэр: ОЧБАЯРЫН ЦЭНГЭЛ
5021715838 -ХААН банк
2205040025-Голомт банк
472008534 -Худалдаа, хөгжлийн банкны данс руу сэтгэлийн хандив өргөөрэй.