Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК 2011 оноос хойш Чимо ХХК-тай 7 тэрбум 173 сая төгрөгийн оффисын түрээсийн гэрээ хийжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд боллоо. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оффисын түрээсийн үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцсан юм.

Шинжээчийн танилцуулснаар, Эрдэнэс Тавантолгой ХК нь 2011 оноос хойш Чимо ХХК-ийн өмчлөлийн оффисын зориулалттай байрыг түрээсэлж байгаа аж. Энэ хугацаанд оффисын түрээсийн тендер сонгон шалгаруулалтыг 6 удаа нээлттэйгээр зарласан. Ингэхдээ тус компани Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендерт 6 удаа шалгарч, 4 удаа сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, 8 удаа нэмэлт гэрээ байгуулсан гэлээ. Нийт 7 тэрбум 173 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.

Т.Доржханд: Б.Ганхуяг байхгүй энэ сонсгол бол үр дүнгүй шүү
Т.Доржханд: Б.Ганхуяг байхгүй энэ сонсгол бол үр дүнгүй шүү
 
Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ
Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.