Нигер улсын зэрлэг байгалиараа алдартай, ховор зүйлийн анаашны нөөцөөрөө жуулчдыг татдаг Коуре гэх газар мотоциклтой зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, 8 хүнийг хороожээ.
Хохирогчдын 4 нь тухайн газрын ажилчид байсан бол 4 нь Франц улсын тусламжийн байгууллагын хүмүүс байсан бөгөөд онгон байгалийг сонирхохоор очсон байсан аж.
Зэсвэглэсэн этгээдүүд хохирогчдыг хөнөөхдөө ихэвчлэн буу ашигласан байсан бөгөөд хэргийн газраас сумны хоосон хайрцагнууд олдсон байна. Мөн халдлагын үеэр нэгэн эмэгтэй зугтсан ч удалгүй баригдаж, хөнөөгдсөн байжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Нигерийн ерөнхийлөгч Махамаду Исуфуфутай уг асуудлаар утсаар ярьж, хоёр удирдагч хоёул гэнэтийн халдлагад харамсаж буйгаа илэрхийлж, халдлага үйлдэгчдийг буруушаасан байна.
Эх сурвалж: SCMP