Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Ц.Элбэгдоржийн бүлэглэл “ЭТТ“ ХК-д эзэн суух санааг гаргасан гэв

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнөөдрийн үдээс өмнөх нүүрсний сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийг сонсов. Энэ үеэр гэрчээр оролцож буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

"ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх PR-ыг маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон" гэсэн юм.

Харин Сонсголыг даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та том бүлэглэлээ нэрлэнэ үү" гэх асуултад "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээв.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК TTJVCo ХХК-тай 2012-2023 оны хугацаанд 3 их наяд төгрөгийн ГЭРЭЭ байгуулжээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК TTJVCo ХХК-тай 2012-2023 оны хугацаанд 3 их наяд төгрөгийн ГЭРЭЭ байгуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.