Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: “70 хувь нь Эбигийн томилсон шүүгчид“ ч гэх шиг. Тийм хуультай юмыг яахав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Авлигын шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "МУ-д ажиллаж байгаа 560 гаруй шүүгчийн 75 хувь нь Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын томилсон шүүгчид Нүүрсний өмнө илэрч байсан хэргүүд прокурор асан Д.Дорлигжавын үед хэрэгсэхгүй болсон, хаагдсан. Өөрсдийнх нь хамаарал бүхий хүмүүс нүүрсний гэрээ байгуулж ажилладаг нь тогтоогдож байгаа" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл уг асуултад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "70 хувь нь Эбигийн томилсон шүүгчид" ч гэх шиг. Тийм хуультай юмыг яахав. Би Монголын шүүгчдээр бахархдаг. Шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ, хар цагааныг ялгана гэдэг амар ажил биш. Тэд улстайгаа тэнцэх хүнд ачаа үүрдэг. Нэг үе шүүхэд итгэх итгэл 18-64 хувь хүрч байсан юм. Шүүх, шүүгч томилгооноос хараат байсан үеийг би хууль санаачилж өөрчилсөн. Шалгуур, сонгох, санал болгох үйл явц бүгд тусдаа хуультай, хараат бус. Шүүхийн шийдвэр ил тод болсон. Сая Олон улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчээр Монгол шүүгч томилогдлоо. Бас л миний хүн гэх үү" хэмээлээ.

“Өөрчлөлтийн үед бүс нутгийн хамтын ажиллагааг сэргээх нь” сэдэвт сайд нарын уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Г.Түвдэндорж оролцов
“Өөрчлөлтийн үед бүс нутгийн хамтын ажиллагааг сэргээх нь” сэдэвт сайд нарын уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Г.Түвдэндорж оролцов
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.