Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ажнай“ Д.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголд гэрчээр оролцож байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарласан эхний "сонсгол"-ын үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан иржээ. Тэрбээр, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Х.Сугир үдээс өмнөх хуралдаанд "Д.Бат-Эрдэнэ "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга байх гурван жилийн хугацаанд 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан. Судлахад багадаа 70 ам.доллароор зарах бололцоо байсан.

Учир нь 14 сая тонн нүүрсний 60-аас дээш хувь нь Д.Бат-Эрдэнийн байгуулсан "Тавантолгой Транс" ХХК-ийн худалдаж авсан" гэх тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн БЯМБА гарагт болно
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн БЯМБА гарагт болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.