Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас хүйтний эрч чангарч, баруун аймгуудын нутагт цасаар шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар дараах мэдээллийг өглөө.

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-нөөс баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Тодруулбал Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн

  • Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн
  • Говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн
  • Бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн байх төлөвтэй байгаа юм.

Салхи

Арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар агаарын температур өмнөх өдрөөсөө 10-аад градусаар дулаарна. Энэ үеэр дулааны гаралтай салхи Алтайн уулаа дагаад ажиглагдах нөхцөл бүрдэж байгаа ба салхины хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх юм байна.

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баруун аймгуудын нутгаар

Арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр

Арванхоёрдугаар сарын 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд баруун өмнөөсөө хойш эргэж 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

Цас, цасан шуурга

Арванхоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр 4-5-нд шилжих шөнөдөө Завханы нутаг, Архангай, Өвөрхангайн хойд тал, Хөвсгөл аймгийн нутаг, Булган, Дархан, Сэлэнгэ, Төвийн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.

Арванхоёрдугаар сарын 5-нд Төвийн аймгуудын нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийг хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулгыг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөхийг анхаарууллаа.

Эх сурвалж: ЦУОШГ

Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц