Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ. Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Тендерийн шаардлага хангаагүй дөрвөн компанид мэдэгдэл хүргүүлсэн. Тендерт оролцогчид захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Сангийн яаманд ажлын таван өдрийн дотор гомдол гаргах боломжтой. Мөн Сангийн сайдын 2019 онд баталсан Тендер шалгаруулалтын материалыг тухайн оролцогчдод ил болгох журамд заасны дагуу зөвхөн тухайн тендерт оролцогчид тендерийн материалыг үзэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тендерт оролцож буй компаниуд нэг нэгэндээ хяналт тавих үүднээс өөрсдийнхөө материалуудтай танилцах учиртай. Тендерийн Үнэлгээний хорооны ажилд бид оролцох эрхгүй бөгөөд гагцхүү захиалагчийн хяналт тавин ажиллаж буй. Тендерийн процесс үргэлжилж байгаа тул олон нийтийг мэдээллээр хангах, хамтран хяналт тавих үүднээс тухай бүрд нь авсан мэдээллүүдээ хүргэж байна" гэв.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна
Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.