Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Нийт 595 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийтдээ 595 хүний шинжилгээ хийгдсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.

Үүнд, долдугаар сарын 30-нд Сидней-Уб-ын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ, долдугаар сарын 12, 14-нд Афганистаниас ирсэн цэрэг, дайчид 57 хүний шинжилгээ, долдугаар сарын 25-нд мөн Афганистаниас ирсэн 124 цэрэг, дайчны давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа эмч, ажилчин 8 хүний шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ, Замын-Үүд суманд ажиллаж буй Зоонозын өвчин судлалын явуулын лабораторид авсан орж ирсэн иргэдийн 85 хувийн шинжилгээ, мөн төмөр замын ажилчид 13 хүний шинжилгээ, нийт 98 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй." гэлээ.

Манай улсад нийт батлагдсан тохиолдол 293 бүртгэгдсэнээс 260 хүн эдгэрсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 33 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 31 хүний биеийн байдал хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Тэдгээрийн дунд 14 настай нэг хүүхэд байгаа аж.
Энэ амралтын өдрүүдээр нийслэлд зам хаах чиглэлүүд
Энэ амралтын өдрүүдээр нийслэлд зам хаах чиглэлүүд
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.