Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрүүл мэндийн болон байгаль орчны салбарт эхлүүлнэ

Огноо
Унших
1 минут 36 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, процессын дахин инженерчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Энэ оны зургаадугаар сарын 1-нээс ХНХЯ-нд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эхлүүлсэн. Төрийн үйлчилгээ олон нийтэд хүдрэлгүй, хүнд сурталгүйгээр хүрдэг байх ёстой гэсэн зарчмын үүднээс Засгийн газар уг шийдвэрийг гаргасан. Олон нийтийн зүгээс Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг эргэж харахгүй байна гэх шүүмжлэл ирдэг байсан. Тэр нь нэг шийдвэр гаргахдаа нийтлэг байдлаар хэрэгжүүлэх гэж зориод, хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлт гардаг байсан. Энэ удаа Засгийн газар дан ганц ХНХ-ын салбарт процессын дахин инженерчлэлийн ажлыг хийсэн. Үүний үр дүнд ХНХ-ын салбарын иргэдэд үзүүлдэг үйл ажиллагааны давхардал 50 хувь буурна. Цаасаар үзүүлдэг үйлчилгээ 70 хувиар буурна гэсэн төсөөллөөр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар процессын дахин инженерчлэлийн ажлыг эрүүл мэндийн салбар болон байгаль орчны салбарт богино хугацаанд хийж хэрэгжүүлэх үүргийг ажлын хэсэгт өгсөн. Ажлын хэсэг ирэх оны хоёрдугаар сард багтаж дүнг танилцуулах үүрэг даалгавар аваад ажиллаж байна" гэлээ.

Д.Амарбаясгалан: БНХАУ-аас G6 стандартын дизель түлшний хангалт авахаар гэрээ хийсэн
Д.Амарбаясгалан: БНХАУ-аас G6 стандартын дизель түлшний хангалт авахаар гэрээ хийсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд