Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио-Уб чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Монгол Улсын Онцгой комиссоос энэ сарын 7-ны өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн баталгаажсан нэрсийг ирүүлсний дагуу тус ЭСЯ-наас 8 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд дээрх нислэгт багтсан бүх иргэдтэй холбогдож, зохих мэдээллийг хүргэж ажиллав.

Зорчих иргэдийн анхааралд:

Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь энэ сарын 7-ны өдрийн 16:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал I-ийн “F” каунтер дээр үдийн 12:00 цагаас эхлэнэ. Бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.

Мөн МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Иргэд тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажна.

Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 1 060 000 төгрөг, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 640 000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байх учиртайг анхаарахыг хүсье. 0-5 настай хүүхэд төлбөргүй.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдсан байх зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
 
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг Монголд хийдэг болно
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг Монголд хийдэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.