Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгост 10 гаруй газ дэлбэрч 9 хүн амь үрэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Дараалсан 10 гаруй газ дэлбэрч 30 гаруй хүн бэртэл авсан ба 9 хүн нас барсан байна.

  • Дэлбэрэлтийн улмаас гал дамжсаар нэг хороолол орон сууц юу ч үгүй сүйдсэн ажээ.

 

Хойд Солонгосын Хейсан хотод газ дэлбэрч их хэмжээний гал гарсны улмаас 9 хүн амь үрэгдэж, 30 нас бэртэл авсан байна. Унтраалгүй үлдсэн газны улмаас дэлбэрэлт үүсч нэгээс нөгөөд дамжсаар нийтдээ 10 гаруй газ дэлбэрсэн байна.

 

Энэхүү дэлбэрэлт болон галын улмаас нэг хороолол орон сууц бүхэлдээ шатаж юу ч үлдээгүй аж. Нутгийн иргэд өөрсдөө галаа унтрааж дуусгасан бөгөөд нэг ч гал унтраагч машин ирээгүй байна. Засаг захиргааны зүгээс ямар ч нөхөр олговор олгохгүй бөгөөд энэхүү дэлбэрэлтийг өөрсдийнх нь “хайхрамжгүйгийнх” хэмээн мэдэгдсэн байна.

 

 Орон нутгийн удирдлагууд дэлбэрэлтэд өртсөн өрхүүдэд хөнжил, будаа, хувцас тарааж өгөх хэдий ч үүний зардлыг иргэд өөрсдөө төлөх юм.  Мөн нутгийн удирдлагуудын зүгээс галд автсан өрхүүдийн эздээс “Удирдагч асан Ким Ил Сун, Ким Жон Ил нарын хөрөг зургийг хамгаалан авч гарч ирэх боломж байсан уу?” хэмээн асуусан бөгөөд хэрвээ авч гарч чадсан бол үнэнч байдлаа харуулах боломж байсан хэмээжээ. 

 

Дэлбэрэлтийн эхлэл болох байшингийн эзэн нь Хятад-Хойд Солонгосын хил дээрх явуулын постийн командлагч байсан бөгөөд түүнийг баривчилсан байна. 

 

Эх сурвалж: The Sun

 
Хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн Малайзын цагдааг энэ сард шүүнэ
Хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн Малайзын цагдааг энэ сард шүүнэ
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.