Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Цэвэгмид: Хүүхдүүдийг насанд хүртэл нь хянана гэж эцэг эхэд нь амлаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Яармагийн 300 ортой эмнэлгийн эмч нар тариа хийлгэснийхээ дараа таталт өгч биеийн байдал нь хүндэрсэн 17 хүүхдийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр, тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид, "Өчигдөр 22.00 цагийн үед хийсэн цагийн тарианы дараа 17 хүүхдэд урвал гарсан гэж үзэж байна. Тухайн хүүхдүүд манай эмнэлэгт хэвтээд 4-5 хоносон. Өөрөөр хэлбэл, өчигдөр хийсэн цагийy тариаг өмнө нь 4-5 хоног хийлгэсэн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 400 гаруй хүүхдэд яг энэ тариа хийгдэж байгаа. Тухайн 17 хүүхдээс бусад хүүхдэд ямар нэгэн урвал хүндрэл өгөөгүй. Бид шөнийн 00.00 цагт дуудагдаж ирээд бүх хүүхдийн тариан дээр тандалт хийж үзсэн. Биднийг ирэхэд хүүхдүүд маш өндөр халуурсан байдалтай байсан. Нэг эмчид нэг хүүхэд оногдох байдлаар зохицуулалт хийж яаралтай арга хэмжээг авсны үндсэн дээр 2-3 цагийн дотор биеийн байдлыг тогтворжуулсан. Өглөө 06.00 цагийн тариаг эмээр сольж эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Тухайн тариаг бүх хүүхдэд хийж байгаа. 17 хүүхдээс бусад нь зүгээр байгаа учраас тарианаас болоогүй гэж үзэж байгаа. Харин 17 хүүхдэд хийсэн тариаг найруулсан бодис ямар байна гэдгийг шалгахаар хураагаад авчихсан байгаа. Зарим эцэг эхчүүд гаднаас найруулсан тариа оруулж ирж тарьсан гэх мэдээллийг өгсөн учраас тухайн сувилагч тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна" гэлээ.

АН-ынхан авлигын дагнасан шүүх байгуулах хуулийг байнгын хороо дээр гацааж байна
АН-ынхан авлигын дагнасан шүүх байгуулах хуулийг байнгын хороо дээр гацааж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.