Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яармагийн 300 ортой эмнэлэг 17 хүүхдэд тариа андуурч хийсэн эсэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвийн сувилагч 17 хүүхдэд тариа андуурч хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Эх сурвалжийн мэдээлснээр, тус эмнэлэгт яг одоо цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна. Өчигдөр буюу /2023.11.23/-ны оройн 00.00 цагийн тариа хийх үеэр тус асуудал болсон гэх мэдээлэл байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09.11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед зарим сайт энэ талаар мэдээлэл нийтэлж байх тул үнэн зөв, эх сурвалж бүхий албаны мэдээллийг үндэслэж байхыг зөвлөж байна" гэлээ.

Г.Түвдэндорж: Монголын татварын орчин Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн таатайд тооцогдож байна
Г.Түвдэндорж: Монголын татварын орчин Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн таатайд тооцогдож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд