Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Эрүүл мэндийн сайдад Зөвлөмж хүргүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, тарифтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний хүнд суртлыг таслан зогсоох, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох этгээдэд мэдэгдэж байх, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргаж, түүнд тавих хяналтыг сайжруулах, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах, иргэдийг холбогдох мэдээллээр хангах чиглэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус зөвлөмж хүргүүллээ.

“Глобал удирдагч” их сургууль, Хууль зүйн сургуультай хамтран тодорхой нөхцөл байдалд үнэлгээ өгөх, авлигын эсрэг хууль тогтоомжийг судлах, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох, цаашид хууль зүйн сургуулиудын практик судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, авлигын эсрэг боловсролыг дэмжих, соён гэгээрүүлэх зорилготой мэтгэлцээнийг 122 оюутныг хамруулан зохион байгуулав.

Авлигын эсрэг сургалтад нийт 459 хүнийг хамрууллаа.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.