Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН: Замын-Үүдийн төмөр замаар хятадын талтай 15 сая тонн ачаа солилцоод байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28,2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн дээд амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1,8 сая тонноор илүү байгаа аж.

Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм. Тус боомтын төмөр замаар энэ онд 15 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байгааг харуулж байна.

НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо
НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.