УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдааны эхэнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар гишүүдэд мэдээлэл" сонсголоо. Тэрбээр,
"Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна. Төрийн өмчийг хувийн өмч мэт зарцуулдаг түшмэдээсээ салж байж, авлигыг ялах болно" хэмээв.