Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг маргааш эхэлнэ

Ангилал
Нийгэм Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 18 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан даваа гарагт хуралдаж, Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Төсвийн тодотголын төслийг `Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан билээ. Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард баталсан. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн нь тодотгол хийх үндсэн шалтгаан болж байна.

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,943.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлээр 1,653.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр давж төвлөрсөн гэсэн үг. Тодотголын хувьд төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцсон байна. Үүнд, нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлын хэмнэлтээр 7.1 тэрбум, Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах зардлыг 1.1 тэрбум, нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлыг нийт 7.8 тэрбум, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны төсвийн жилд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг 10.8 тэрбум, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжин байрлахаар тооцон төлөвлөсөн 0.8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус хийхээр болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл, санхүүжилттэй уялдуулан нийт 9.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх юм. Мөн шинээр эхлэх төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдаагүй төсөл, арга хэмжээний нийт 6 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ингэснээр нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал,

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрт 27,6 тэрбум
  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14,4 тэрбум
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд 0,8 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тусгажээ.

Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг маргааш буюу баасан гарагт хийнэ.

ЦЕГ: Хууль бусаар олж авсан Хүннү, Уйгур, Түрэгийн үеийн түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгнө
ЦЕГ: Хууль бусаар олж авсан Хүннү, Уйгур, Түрэгийн үеийн түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.