Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Майк Помпео: Трамп “ойрын өдрүүдэд“ Хятадын програм хангамжийг хязгаарлана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 1 секунд

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео. Зургийн эх сурвалж: BBC

Түлхүүр мэдээлэл:

  • Майк Помпео Ерөнхийлөгч Трампыг ойрын өдрүүдэд Хятадын программ хангамжийн эсрэг арга хэмжээ авах гэж буй талаар мэдээлжээ.
  • Тэрээр АНУ-аас Хятад руу мэдээлэл дамжуулдаг тоо томшгүй олон компани байдаг гэж үзжээ.
  • Тиймээс үндэсний аюулгүй байдлын төлөө уг арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын программ хангамжийн эсрэг "ойрын өдрүүдэд" арга хэмжээ авах гэж буй талаар мэдэгдлээ. Учир нь Трамп уг апп нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэж байгаа аж.

Помпео хэлэхдээ, алдартай видео апп болох "ТикТок" нь Хятадын Коммунист Намд мэдээллийг шууд дамжуулдаг зүйлсийн нэг мөн учир Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ дахь Тикток сүлжээг хаах болсон гэж тайлбарлажээ.

Гэсэн ч ТикТокыг эзэмшдэг компанийн зүгээс Хятадын засгийн газартай мэдээлэл солилцдог гэсэн буруутгалыг няцаасан юм.

Харин энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Помпео Fox News-д өгсөн ярилцлагадаа, АНУ-д бизнес эрхэлдэг "тоо томшгүй олон" компаниуд Хятадын засгийн газарт мэдээлэл дамжуулж байсан. Жишээлбэл, царай таних загвар, гэрийн хаяг, утасны дугаар, холбоо барих хаягууд зэрэг орж болно. Эдгээрийг дамжуулдаг программуудын нэг нь ТикТок юм.” гэжээ.

Дэвсгэр мэдээлэл: ТикТок аппликейшнийг Хятадын ByteDance компани эзэмшдэг бөгөөд сард 80 сая орчим хэрэглэгч идэвхтэй ашигладаг байна. Тэдгээрийн дийлэнх нь 20-оос доош насны хүмүүс байдаг аж.

Эх сурвалж: BBC

Х.Үүрийнтуяа

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Япон улсын Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа
БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Япон улсын Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.