Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Түвшинсайхан: Хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд үргэлж хамт байдаг Ц.Батчулуун багшдаа Монголын ард түмний талархлыг өргөе

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улсын филармонийн Морин хуурын чуулга "Чингис хаан одон" хүртлээ. Энэ үеэр Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан одон"-т Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан ийнхүү сэтгэгдлээ илэрхийлэв. Тодруулбал,

"Суут Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ өдөр энэ их алдараар овоглосон Монгол төрийн тэргүүн их зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие маш ихээр догдолж байна.

Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдийг хүртэл өвлөн тээж, дамжуулан зааж ирсэн буурлууддаа, мөн хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэх их хүмүүн, нэрт хуурч, Удирдаач Ц.Батчулуун багшдаа нийт Монголын ард түмний талархлыг хамтад нь өргөе" гэв.

Морин хуурын чуулга “Чингис хаан одон“ гардан авлаа
Морин хуурын чуулга “Чингис хаан одон“ гардан авлаа
 
МЭДЭГДЭЛ: “И-баримт“ системийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулна
МЭДЭГДЭЛ: “И-баримт“ системийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.