Өчигдөр замын хөдөлгөөн тэг зогсолт хийсэн асуудлаар ЗХУТ-өөс мэдээлэл өгч байна. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу,
"Өнгөрсөн полоо хоногоос эхлэн хур тунадас орсон. Хэдий цас цэвэрлэж буй ч авто зам дээр халтиргаа гулгаа үүссэн. Мөн жолооч нар авто тоормослох арга хэмжээ авсан ч автомашин зогсохгүй байгаагаас үүдэн зам тээврийн осол гарч байгаа тохиолдол гарч байна. Өчигдрийн нөхцөлд ийм төрлийн олон тохиолдол илэрсэн.
Багшийн дээдийн уулзвар дээр замын цагдаагийн алаг тэрэг алба хаагч ирж хөдөлгөөн хаасан гэх мэдээлэл гарсан. Даамжирсан түгжрэлийн урт маань Энхтайваны өргөн чөлөөгөө зүүнээс баруун чиглэлийг 16:00 цагаас эхэлж бүрэн хааснаас үүдэж бусад чиглэл хаагдсан. Тиймээс бид ЗХАБ-ын тухай хуулийн 8.2.2-т зааснаар ЗХ-ны аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал чиглэлийг түр өөрчлөн хаах чиг үүргийн хүрээнд ТЦА 22:06-22:18 минут хүртэл тухайн уулзвар дээр гарч урсгал чиглэлийг өөрчлөх гэж оролдсон. Арай сийрэг зам руу урсгал чиглэлийг өөрчилж, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг багасгасан" гэв.