Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярыг АТГ-аас шалгаж байгаа билээ. Засаг дарга Л.Амгаланбаяр, шүүхээс ял авсан ИТХ-ын дарга Б.Самбуу нар одоог хүртэл Төв аймгийн Заамар сумыг удирдаж байна.
Засаг дарга Л.Амгаланбаяр нь удаа дараа бусдаас хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж 2023 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьж , таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Шүүх яллагдагч Л.Амгаланбаярыг хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж болзошгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулах үндэслэлийг харгалзан дээрх прокурорын саналын дагуу захирамж гаргасан байдаг.
Гэтэл олон удаагийн авлигын хэргээр шалгагдаж байсан Заамарын Засаг дарга өнөөдрийг хүртэл ажлаа хийж, хариуцлага хүлээгээгүй, эрх чөлөөтэй алхаж яваа аж.
Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаярт холбогдсон хэргийг дурдвал:
Тэрбээр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр Хайлааст багт алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.Бямбасүх ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Цэндсүрэнгийн Хаан банкны дансаар дамжуулан хахууль авсан.
Мөн Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч С.Амгаланбаатарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, түүнээс хандив тусламж нэрийдлээр 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бэр эгч Ц.Чулууны Хаан банкны дансаар. хахууль авсан. Тус сумын Хайлааст багт байрлах алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг “Зэумар Жалбо” нөхөрлөлийн эрхлэгч Г.Цэрэндагвын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз Г.Гүндсамбуугийн Хаан банкны дансаар .төгрөгийн хахууль авсан.
Гурван тамга” ХХК-ийн захирал Л.Лхагвасүрэнгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Болормаагийн дансаар дамжуулан хахууль авсан гэм мэт хэрэгт холбогдож улмаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан. мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Харин Заамар сумын ИТХ-ын дарга Б.Самбуу нь Заамар сумын ИТХ-ын дарга С.Самбуу нь мөн л ашиг сонирхлын зөрчилтэй. Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр шүүхээс ял авч, төрийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулан, 10 сая төгрөгөөр торгуульж байжээ.
Ийнхүү түүнийг шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан. Гэвч өнөөдрийг хүртэл ИТХ-ын даргын албан тушаалаа хэвээр хадгалсаар байгаа аж.