Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барих асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Засгийн Газар аливаа төрлийн зөвшөөрлийн хариуг 14 хоногийн дотор өгдөг тогтолцоонд шилжүүлнэ. Татгалзаж болно, зөвшөөрч болно. Гэхдээ 14 хоногийн дотор зөвшөөрлийг нь өгдөг болно. Нэг үгээр хэлбэл ЗГ бизнесийн үйл ажиллагааны салбарт саад болдог байдлыг таслан зогсоож боломжийг бий болгохын төлөө ажиллана" гэв.