Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшин:  МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зээлийн олдоц, зардал, хүүтэй холбоотой асуудал шийдэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Амартүвшин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барьдаг ч цөөн хэдэн аж ахуйн нэгжид хамаатай шийдвэр болдог гэх шүүмжлэл бий. Танхимын хууль 1995 онд батлагдсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт орсон хэдий ч өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж, танхимын хуулийг өөрчлөх шаардлага байгаа. Тодруулж хэлбэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, хувийн хэвшлийг төлөөлөх түвшинд бизнесийн төлөөллийн байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгаа учраас танхимын хуулийг өөрчлөх нь эдийн засаг дах төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг нэмэгдүүлэх том эхлэл гэж үзэж, УИХ-д өргөн барихаар ярилцлаа. Бид бүхэн холбоогоо илүү мэргэжлийн болгохыг хүсч, зорьж байгаа. Өнгөрсөн долоо бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Энд, 4-5 гол асуудал байгаа.

Тодруулбал,

  • Татварын орчин
  • Зээлийн олдоц, зардал, хүүтэй холбоотой асуудал
  • Мэргэжлийн ажиллах хүчний нөөц, тогтвортой байдлын асуудал
  • Төрийн институци хоорондын уялдаа. Авлигал хүнд сурталтай холбоотой асуудлууд
  • Төр нь хувийн хэвшлийн хийж чадах бизнесүүдийг хийдэг зэрэг асуудлыг хуулиар зохицуулах боломж гарч ирж байна гэж харж байна" гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.