Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун, зүүн босоо чиглэлд 2700 км төмөр зам барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тээврийн Долоо хоног Олон улсын форумын үеэр Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны хорооны дарга Мирослав Антоновичтай уулзлаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт,

"Манай улс Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас батлан, мөрдүүлж буй ачааны болон зорчигчийн харилцааны хэлэлцээрийг өөрийн улсын төмөр замын салбарт өдийг хүртэл хэрэглэн, хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэн 900 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулаад байна.

Цаашид зүүн, баруун босоо төмөр замын коридор болон бусад чиглэлийн төмөр замуудыг барьж, нийт 2700 км төмөр замыг ашиглалтад оруулна

Иймд одоогийн баригдаж, ашиглалтад ороод буй төмөр замуудын өртөөдийг олон улсад нээлттэй өртөөгөөр зарлуулах, шинээр баригдсан төмөр замуудыг олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төмөр замын шинэ коридороор зарлуулах замаар Ази-Европыг холбосон шинэ коридор болгоно" хэмээн хэллээ.

Нөгөө талаас, “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтын бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн Долоо хоног” Олон Улсын форум арга хэмжээнд урьж, биечлэн уулзаж байгаад талархал илэрхийлэв.

Мөн Тэрбээр, "Олон Улсын төмөр замын хамтын ажиллагааны хорооноос зохион байгуулж буй төсөл хөтөлбөрүүдэд манай улсын мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулна. Цаашид удирдах түвшний уулзалт, 2024 онд зохион байгуулагдах сайд нарын түвшний уулзалтад оролцож, гишүүн улсуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг ханган ажиллаж чадна гэдэгт итгэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.

О.Оюунчимэг: Улаанбаатарт өдөртөө 10-15, шөнөдөө 18-23 хэм хүрч хүйтэрнэ
О.Оюунчимэг: Улаанбаатарт өдөртөө 10-15, шөнөдөө 18-23 хэм хүрч хүйтэрнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.