Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Энэтхэгийн далайн 2 боомтоор ачаа, бараагаа тээвэрлэдэг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

“Тээврийн долоо хоног 2023” өнөөдрөөс эхэлж буй. “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн Өндөр түвшний 2 дахь удаагийн Яриа хэлэлцээ”-г зохион байгуулахаас гадна төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нарт зориулан танилцуулах юм. Тэгвэл энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт,

"Манай улс зөвхөн Тяньжин боомтоор далайд гарцтай. Нийт импортын 80-90 хувь нь тус боомтоор дамжин ирдэг ч хугацаа саатах тохиолдол гардаг. Тиймээс далайд гарах гарцаа нэмэгдүүлж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Энэтхэгийн далайн 2 боомтоор ачаа, бараагаа тээвэрлэдэг болно" гэлээ.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.