Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үүрийн 04.00 цагаас эхлэн шуурхай баг гарган авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж хэвийн болгон ажиллалаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Их хэмжээний орсон цасыг цэвэрлүүлэх ажлыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мэдээлэл өгөв. Тэрбээр, "Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтуруун орчмоор цасан шуурга шуурч их хэмжээний цас хунгарлаж авто замын хөдөлгөөн түр хаагдсан.

Хотын дарга Х. Нямбаатарын хамтаар хөдөө орон нутагт зорчих Эмээлтийн товчооны нөхцөл байдал дээр холбогдох албаны хүмүүстэй уулзаж газар дээр нь шуурхай арга хэмжээ авлаа.

Тус ажлын хүрээнд 35 хүний бүрэлдэхүүнтэй тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй 2 автомашин, автогрэйдр, давс бодис цацагч техник механизмын хүчин чадалтайгаар үүрээр 04.00 цагаас эхлэн шуурхай баг гарган авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг чөлөөлж хэвийн болгон ажиллалаа" хэмээв.

Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
Автозамчдын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
 
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын өрөөнөөс их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураажээ
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын өрөөнөөс их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.