Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ: Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Хасаж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэлээ www.eec.mn цахим хуудсаар хийх боломжтой.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Мөн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн шинэ бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө.

Үр тарианы 92.1 хувийг хураажээ
Үр тарианы 92.1 хувийг хураажээ
 
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.