Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Барилгын компаниуд айл өрхийн тоогоор граж барихгүй бол зөвшөөрөл олгохгүй байх хуулийн өөрчлөлтийг өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм. Энэ үеэр БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, "Барилга барьж байгаа бол тухайн орон сууцны айл өрхийн тоогоор гражтай байх, энэ шаардлагаа биелүүлээгүй бол зөвшөөрөл олгохгүй байх хуулийн өөрчлөлтийг өргөн барина" хэмээн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын дарга нийслэл дүүргийн төрийн байгууллагуудыг автомашингүй болгох санал гаргалаа
УИХ-ын дарга нийслэл дүүргийн төрийн байгууллагуудыг автомашингүй болгох санал гаргалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.