Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Зарим гишүүдээс мөнгө хэвлэх ёстой гэсэн санаачилга гараад яваа юм билээ. Ийм зүйл байх ёсгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Мөнгө хэвлэхгүй гэж ойлголоо шүү, Сангийн сайд аа. Зарим гишүүдээс мөнгө хэвлэх ёстой гэсэн санаачилга гараад яваа юм билээ. Ийм зүйл байх ёсгүй.

Төсөв хэлэлцэж байгаа ийм үед мөнгө хэвлэж, цалин тэтгэвэр нэмээд ямар ч бодит орлого өсөхгүй. Харин ч эдийн засгаа чирнэ шүү" гэлээ.

Ш.Адьшаа: Улсын төсвийг дагуулаад Газрын тухай хууль оруулж байна
Ш.Адьшаа: Улсын төсвийг дагуулаад Газрын тухай хууль оруулж байна
 
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.