Хятадын үндэсний аюулгүй байдлын хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй цагдаагийн анхны ажиллагааны үеэр 4 оюутанг ХонКонгд баривчилсан байна. Уг хууль долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба үүний дараахан олон нийтийн сүлжээгээр Хятадаас “салан тусгаарлахыг өдөөсөн” үйл ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар тус 4 оюутанг саатуулсан аж.
Шүүмжлэгчид Хятадын шинэ хууль нь ХонКонгийн эрх чөлөөг үгүй хийж байна хэмээн үзэж байгаа бөгөөд үүнийг Бээжин няцааж, 2019 онд ХонКонгд болсон ардчиллын жагсаал гэх зэрэг зүйлсийг зогсоох шаардлагатай хууль хэмээсэн юм.
Үндэсний шинэ аюулгүй байдлын хэсгийн цагдаа Ли Кай Ва-гийн мэдээлж буйгаар “Тус дөрвөн оюутан нь 16-аас 21 насны 3 эрэгтэй, 1 эмэгтэй юм. Мөрдлөгийн явцад олон нийтийн сүлжээгээр ХонКонгийн тусгаар тогтнолыг дэмжих байгууллага байгуулахаар ажиллаж байсан нь нотлогдсон. Мөн тэдний компьютер, гар утас болон баримт бичгүүдийг хураан авсан" гэжээ.
Эх сурвалж: BBC