Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерт өртсөн таван өрхийг гэртэй болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран үерт өртсөн таван өрхийг өргөө цагаан гэртэй болголоо.

Үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг үнэлж, хариу авах арга хэмжээг эрчимжүүлэн, үерийн далан хамгаалалт хийх, суваг шуудуу гаргах, хуучныг сэргээн засах, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг тогтмол шуурхай зохион байгуулж байна.

Үүний зэрэгцээ үер, усны гамшгаас болж хохирсон айл өрхийн судалгааг гаргаж зайлшгүй тусламж шаардлагатай таван өрхөд гэр олгохыг шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

ЭМЯ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгөх зөвлөгөө
ЭМЯ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгөх зөвлөгөө
 
ТАНИЛЦ: Монгол Улсын 7 тамирчин өнөөдөр дөрвөн төрөлд өрсөлдөнө
ТАНИЛЦ: Монгол Улсын 7 тамирчин өнөөдөр дөрвөн төрөлд өрсөлдөнө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц