Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах боловсруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд байрлах “Мах”-ны үйлдвэрт “Муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийжээ.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8, 6.44 дүгээр зүйлд заасныг баримтлан Нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж, эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай юм.

Н.Хангай, Б.Мөнхжин нар 100 буудалт даамын ДЭЛХИЙН АВАРГА боллоо
Н.Хангай, Б.Мөнхжин нар 100 буудалт даамын ДЭЛХИЙН АВАРГА боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.