ЕТГ-ын дарга асан З.Энхболд өчигдөр цахим хуудаснаа ярилцлагад орох үеэрээ "Би нэр дэвшихгүй, малчин болж байгаа" хэмээн илэрхийлсэн байдаг. Харин тус байр суурьтай холбоотойгоор С.Баяр "Малчин бол мэргэжил. Нарийн мэргэжил. Тэрнээс фэйлдсэн улстөрч, бизнесмен аргаа барахдаа очдог ажил биш. Соц үед тэмцэлд унасан дарга нарыг нутаг заан, хөдөө очиж малчин бол хэмээн шийтгэдэг байв. Үүнээс үүдэн хөдөөний нэг хурал дээр "Малчин бид буруудаад, ямар нэгэн шийтгэл эдэлж байгаа улс юм аа даа, тийм үү, дарга аа" гэж асууж байсан гэх" гэх "хатуухан" үгийг шидээд амжсан.
Харин түүний эл байр сууринд ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Ккк. Авилга аваад ялаа эдэлсэн Ерөнхий сайд миний ямар ажил хийхийг заах юм гэнэ ээ" гэв.